БАГУУДЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ.

42

           Сүмбэр сумын хөдөөгийн багийн өдөрлөгт ХХААГ-ын дарга Ч.Отгонсүрэн, МАААлбаны дарга Д.Дэлгэрмөнх нар оролцож 4-р багт 05 сарын 09-нд, 5-р багт  05 сарын 05-нд, 6-р багт 05 сарын 06-нд тус тус мэдээлэл хийв. Мэдээлэлд ХАА-н салбарт төрөөс баримталж байгаа бодлого, чиг үүрэг, аймгийн хэмжээнд хийгдсэн болон 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн технологит ажлын талаар мэдээлэл өгч малчдын асуултанд хариулж харилцан ярилцав. Багуудын малчдын өдөрлөгт оролцох оролцоо сайн байв. 4-р багийн өдөрлөгт   78 малчин, 5-р багийн өдөрлөгт 64 малчин, 6-р багийн өдөрлөгт  91 малчин, нийт дүнгээр    233 малчин оролцсон байна.

98