ШУВУУНЫ СУУДАЛ СУУЛГАВ.

173

    Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хүрээнд  Хүнс, хөдөө аж ахуйн газраас  зохион байгуулж  шувууны суудал хийлгэхээр аж ахуй нэгж, байгууллагуудад хуваарилан албан тоотоор хүргүүлж бүгд 55 ширхэг шувууны суудал цугларсан.  

Сумдын ЗДТГазарт хуваарилагдсан тус бүр 12 шувууны суудлыг сумд өөрийнхөө оготно ихтэй бэлчээрт байрлуулахыг зөвлөв.

Аймгийн байгууллагуудаас ирсэн шувууны 55 ширхэг суудлыг ХХААГазрын хамт олон 2018 оны 05 сарын 29-30-ны өдрүүдэд  Сүмбэр сумын 4,5,6-р багийн бэлчээрт 45 ширхэгийг байрлууллаа.

Политехникийн коллеж  хуваариасаа илүү 5 суудал хийж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2 өгөхөөс 1-ийг, АЗДТГазар 5-ыг өгөхөөс 4-ийг хийж өгсөн ба  10  суудлыг  машины багтаамжнаас шалтгаалан үлдээж  “Малах” отрын бүсэд суулгахаар зохион байгуулаад байна.

Capture