2018 оны 2-р сарын мэдээ

17

Цаг үеийн мэдээ 

/ 2018 оны 1 сарын  20-с 2018 оын 02 сарын 20-ны  байдлаар /

     Мал аж ахуйн чиглэлээр :

Аймгийн дүнгээр 2017 оны эцэст мал сүрэг 5 төрөл дээрээ өссөн ба  438409 мал тоологдож урьд оноос 10.2 хувиар өсч 2018 онд төллөх  хээлтэгч 201476, хээлтүүлэгч  3556 байна.

Мал аж ахуйн өвөлжилт: Аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүл тогтсон нутгийн хойд, зүүн хойд, зүүн талаараа  Баянтал сум, Сүмбэр сумын 6-р баг бүхэлдээ өвөлжилт хүндэрч, цасны зузаан тал газраар 5-10 см, жалаг судгаараа 20-30 см байсан ба олон удаагийн давтамжтай цас орж,  тал хээртээ  өдөр бүр шуурч хатууран бод,  бог мал бэлчээрлэх бэлчээргүй болж олон удаагийн  давтамжтай хүйтрэлт шуурганы улмаас мал уруудах осгох зэргээр хорогдол их байлаа. 

            Аймгийн хэмжээнд 4883 мал хорогдож үүнээс хамгийн их хорогдол гарсан Сүмбэр сумын 6-р багт 2562 мал, 4-р багт 714 мал, Цөм сүргийн үржлийн төвд 210 хонь хорогдсон байна.

2018.02.14-ны байдлаар:

Сумдын нэр Оны эхний малын тоо Хорогдсон мал
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Баянтал 66341 149 4639 2006 32031 27516 425 0 30 26 127 242
2 Сүмбэр 324031 654 15770 11100 151020 145487 4365 0 142 267 1366 2590
3 Шивээговь 48037 126 1862 1797 22178 22074 93 0 0 22 23 48
Нийт дүн 438409 929 22271 14903 205229 195077 4883 0 172 315 1516 2880
Үүнээс өвчнөөр хорогдсон мал Хорогдсон хээлтэгч Нийт малд эзлэх хорогдлын хувь
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
0 0 0 0 0 0 91 7 8 25 51 0.64
15 0 0 15 0 0 817 0 19 24 349 69 1.35
22 0 0 22 0 0 21 0 0 3 10 8 0,2
37 0 0 37 0 0 929 0 26 35 384 128 1.1

Цаг уурын мэдээгээр 2-р сарын 21-25-ны байдлаар өдөртөө  -7  хэм хүйтэн, цаашдаа хүйтний  эрч суларч 0 градус хүртэл, шөнөдөө 22-15 градус  хүрч, 22-нд бага зэрэг цастай байх төлөвтэй байна. Өвөлжилт хүндэрсэн багийн  малчдад аймаг, сумын  аюулгүй нөөцөөс өвс тэжээл  олгох ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу  зохион байгуулав. Үүнд: Сүмбэр сумын 5,6-р баг, Баянтал сумын малчдад  2016 онд Сүмбэр сум болон аймгийн аюулгүй нөөцөд бэлтгэсэн 10700 боодол өвсийг 3000 төгрөгөөр, 512 шуудай тэжээлийг 8000 төгрөгөөр тус тус хямдруулан олгохоор  шийдвэр гарсны дагуу тарааж, УНС-аас өвс, тэжээлийг хямдруулсан үнээр зарсан байна. Аймаг, сумын аюулгүй нөөцөд 2300 боодол өвс, 468 шуудай тэжээлийн үлдэгдэлтэй байна.

Аймаг, сумын аюулгүй нөөцийн зарцуулалт 2018.02.20-ны байдлаар:

Сум, дүүргийн нэр Төлөвлөгөө /Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор/ Бэлтгэсэн /тн/  

Малчдад тараасан

/тн/

Үлдэгдэл

/тн/

Өвс Тэжээл Өвс Тэжээл  

Өвс

 

 

Тэжээл

Өвс Хивэг Хорголжин
А 1 2 3 4 5 6 10 11 12
1 Баянтал 50 25 50.3 4.2 50.3 4.2 0 0
2 Сүмбэр 50 25 150.2 4.0 150.2 4.0 0 0
3 Шивээговь 50 25 37.4 11.7 24.8 0 12.6 11.7
4 Говьсүмбэр 25 10 153.0 4.6 120.0 4.6 33.0 0 0
 Нийт дүн (аймгийн хэмжээгээр) 175 85 390.9 24.5 345.3 12.8 45.6 11.7 0

Сумдаас “Улсын аварга малчин”-д тодорхойлж ирүүлсэн малчдын материалыг  хянаж үзээд дүгнэлт гаргаж АЗДЗХуралд хэлэлцүүлэн ХХААХҮЯаманд, МҮОНРТ-ийн нэрэмжит ”Алтан төлийн эзэн”-д тодорхойлж ирүүлсэн малчдын материалыг хянаж үзээд дүгнэлт гаргаж  01 сарын 16-нд МҮОНРТ, ХХААХҮЯаманд тус тус хүргүүлж  аймгийн хэмжээнд Улсын аварга малчнаар Сүмбэр сумын 4-р багийн малчин М.Батсайхан, 6-р багийн малчин Ш.Пүрэв, “Алтан хурганы эзэн”-ээр Сүмбэр сумын 4-р багийн малчин Ц.Гурвантамир, “Алтан унаганы эзэн”-ээр 6-р багийн малчин  Г.Одсүрэн  нар шалгарсан байна. Мөн сумдаас ”Аймгийн аварга малчин”-д тодорхойлсон малчдын материалыг хянаж үзээд дүгнэлт гаргаж Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн “Аймгийн аварга малчин”-аар Сүмбэр сумын  4-р багийн малчин Г.Сүхээ, Ж.Батсүрэн, 5-р багийн малчин Г.Алтанцэцэг, 6-р багийн малчин Ш.Нямсүрэн, Шивээговь сумын малчин В.Оюундэлгэр  нар шалгарсан.

УИХ-ын гишүүний санаачилсан “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Бүтээлч, хөдөлмөрч малчин” уралдаанд Сүмбэр сумын 6-р багийн малчин Г.Батжаргал, Б.Цэрэндорж, 5-р багийн малчин Ш.Эрдэнэсувд, Баянтал сумын малчин хоршоологч Л.Түвшинжаргал нарын материалаг хянаж дүгнэлт  гарган хугацаанд нь хүргүүлсэн.

ХХААХҮЯаманд  2018 оны 02 сарын 07-ноос эхлэн мал төллөлт, төл бойжуулалт, том талын хорогдлын мэдээг 7 хоног бүрийн 4 дэх өдөр  өгч, ажилгүй байгаа малзүйч 11 хүний  судалгааг гаргаж УМЭҮГазарт хүргүүлэв.   Арьс, ширний урамшууллын падааныг сумдаас архивлан авч  тулгалт хийж Мал хамгаалах санд, мянгат малчдын судалгааг гаргаж ХХААХҮЯаманд,  2018 онд УТХО-аар гаргах 2 худгийн байршил гаргаж аймгийн Засаг даргад танилцуулан мөн ХХААХҮЯаманд, Мал аж ахуйн албаны 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг 11 хуудсаар, ангилалтын тайланг 18 хүснэгтээр гаргаж МЭҮГазарт хүргүүлэв.

                        Сүмбэр сумын 4-р багийн “Тэрэгт” –д 2 дугаар сарын12 –ны өдрөөс  мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт үүсч  мал, тээврийн хэрэгсэл, түүхий эдийн шилжилт хөдөлгөөн болон малын өвчлөлийн байдалд хяналт тавьж ажиллаж байна. Голомтын тоо 1, нийт 3 өрхийн 133 үхэр өвчилсөн, үүнээс 36 үхэр устгаж, голомтын  болон сэжигтэй бүсийн  15 өрхийн 348 малыг \үхрийг\  дархлаажуулсан. Мөн 3 өрхийн 2100 м2 талбай бүхий хашаа, хороо 50 м2 талбай бүхий худгийг халдваргүйжүүлсэн.

2018 оны 02 дугаар сарын үнийн  мэдээ.

2018.02.20

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай          6000 5000
Цул 7000 6500 -500
2 Хонины мах Ястай 5000 4000 +500
Цул 6000 5500
3 Адууны мах Ястай 5000 4000 +250
Цул 6500 6000
4 Ямааны мах Ястай 4000 3000 +250
Цул 5500 5000 +500
5 Тахианы мах Гуя 7500 7300 +200
Мөч 8000 7500
6 Лууван Монгол 1200 1000
Хятад 2000 1800
7 Төмс Монгол 1000 800 +25
Хятад 850 650
8 Байцаа Монгол 1500 1200 +100
Хятад 1500 1200
9 Чинжүү Монгол
Хятад 4500 4200
10 Манжин Монгол 2800 3500 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 3500 3000
Хятад 1200 1000 +150
12 Помидор Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол         6000 3500
14 Элсэн чихэр 2500 2300
15 Будаа Цагаан будаазадгай 1кг /хятад/ 2400 2200
Шарслава 1кг 2200 1900
Гурвалжин слава 1 кг 3500 2500
16 Сүү Задгай 2500 2000 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1300 +200
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

2800

 

2500

18 Талх Чойр /Шивээ/ 1300 950
19 Өндөг ОХУ 350 300 +25
Монгол 300 240 -25
20 Алтан тариан гурил Задгайдээд 1500 1500 +150
Задгай 1-р зэрэг 1200 1000 +50
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсандээд 1800 1600 +150
Савлагдсан 1-р зэрэг 1300 1100 +150
Савлагдсан 2-р зэрэг 1000 900 +50
21 Ургамлынтос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

МЭДЭЭГ НЭГТГЭСЭН:                          С.МӨНХЖАРГАЛ