2018 оны 1-р сарын мэдээ

27

Цаг үеийн мэдээ 

/ 2017 оны 12 сарын  20-с 2018 оны  01 сарын  20-ны байдлаар /

    Мал аж ахуйн чиглэлээр:

Аймгийн дүнгээр 2017 оны эцэст мал сүрэг 5 төрөл дээрээ өссөн ба  438409 мал тоологдож урьд оноос 10.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мал аж ахуйн өвөлжилт:  Аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүл тогтсон нутгийн хойд, зүүн хойд, зүүн талаараа Баянтал сум, Сүмбэр сумын 6, 5-р баг бүхэлдээ 4-р багийн ихэнх нутгаар өвөлжилт хүндэвтэр, цасны зузаан тал газар, Малах, Цайдам орчмоор 5-10 см, жалаг судгаараа 20-30 см болж хатуурсан байна.

Цаг уурын мэдээгээр хүйтний эрч 1-р сарын 19-ны байдлаар  -15  хэм хүйтэн, цаашдаа хүйтний  эрч чангарч 1-р сарын 20-ноос 23-ныг хүртэл өдөртөө 18-22  градус, шөнөдөө 25-28 градус  хүрч хүйтрэх төлөвтэй. Одоогоор цас нэмж ороогүй.

Өвөлжилт хүндэрсэн багийн  малчдад аймаг, сумын  аюулгүй нөөцөөс өвс тэжээл  олгох ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу  зохион байгуулж  Сүмбэр сумын 5,6-р баг, Баянтал сумын малчдад  2016 онд Сүмбэр сум болон аймгийн аюулгүй нөөцөд бэлтгэсэн 10700 боодол өвсийг 3000 төгрөгөөр, 512 шуудай тэжээлийг 8000 төгрөгөөр тус тус хямдруулан олгож байна.

Одоогийн байдлаар  Сүмбэр сумын аюулгүй нөөцөд 2016 онд бэлтгэсэн 94.8 тн өвс, 4.0 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцийн 120 тн  өвсийг тараагаад байна.

Нийт аймаг, сумын аюулгүй нөөцөд 2017 онд бэлтгэсэн 176.1 тн өвс, 16.3 тн тэжээлийн үлдэгдэлтэй.

Аймаг, сумын аюулгүй нөөцийн зарцуулалт 2018.01.18-ны байдлаар:

Сум, дүүргийн нэр Төлөвлөгөө /Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор/ Урьд онд бэлтгэсэн /тн/  

Нэмж     бэлтгэсэн

/тн/

Нийт

дүнгээр

/тн/

Үлдэгдэл

/тн/

Өвс Тэжээл Өвс Тэж ээл Өвс

 

Тэж

ээл

Өвс Тэж

ээл

Өвс Хивэг Хорголжин
А 1 2 3 4 5 6 8 9 10 11 12
1 Баянтал 50 25 27 4.2 23.3 0 50.3 4.2 50.3 0
2 Сүмбэр 50 25 94.8 4.0 55.4 0 150.2 4.0 55.4 0
3 Шивээговь 50 25 24.8 0 12.6 11.7 37.4 11.7 37.4 11.7
4 Говьсүмбэр 25 10 120.0 4.6 33.0 0 153.0 4.6 33.0 2.46 2.14
 Нийт дүн (аймгийн хэмжээгээр) 175 85 266.6 12.76 124.3 11.7 390.9 24.5 176.1 14.2 2.14

 

Том малын хорогдол: 2018.01.01-ээс 19-ны байдлаар Шивээговь суманд 21 үхэр, үүнээс 9 үнээ шүлхий өвчний улмаас хорогдоод  байна. Одоогоор бусад малын хорогдол гараагүй байна.

Гадны аймаг суманд отроор өвөлжиж байгаа талаар:  Энэ оны 01 сарын байдлаар / 12 сарын мэдээ өөрчлөгдөөгүй/  Сүмбэр сумын  42 өрхийн 147 ам бүл, 31928 мал / бод 2732, бог 29196/ Дундговийн Баянжаргаланд 12 өрх,  Өндөршилд 2 өрх, Хулдад1 өрх, Говь-Угтаалд 1 өрх, Цагаандэлгэрт 4 өрх, Гурвансайханд 3 өрх, Хэнтийн Хэрлэнбаян-Улаанд 2 өрх, Дорноговийн Айрагт 4 өрх, Даланжаргаланд 13 өрх

 Баянтал сумын 14 өрхийн 50 ам бүл 10594 мал /бод 1301, бог 9293/, Дундговийн Дэрэнд 1 өрх, Эрдэнэдалайд 1 өрх, Гурвансайханд 1 өрх, Баянжаргаланд 3 өрх, Дорноговийн Даланжаргаланд 2 өрх, Төв аймгийн Архустд 1 өрх, Мааньтад 1 өрх, Шивээговь суманд 4 өрх 

Шивээговь сумын 14 өрх 53 ам бүлийн 4082 мал /бод 404, бог 3678/, Дундговийн Баянжаргаланд 4 өрх, Өндөршилд 1өрх, Гурвансайханд 1өрх, Дорноговийн Сайншандад 3 өрх, Даланжаргаланд 3 өрх, Төв аймгийн Архустад 1 өрх, Дорнод  Хөлөнбуйрт 1 өрх тус тус отроор өвөлжиж байна.

Аймгийн дүнгээр нийт 70 өрхийн 250 ам бүлийн 46604 мал үүнээс бод 4437, бог 43167 мал гадны аймаг, суманд өвөлжиж  байна.

Гадны аймаг, сумаас  отроор өвөлжиж байгаа талаар:  Нийт  29 өрхийн 31064 мал / бод 2934, бог 28130/  отроор ирж өвөлжиж байна. Үүнд:

 Шивээговь суманд  Дундговийн Говь-Угтаалаас 1өрх, Цагаандэлгэрээс 3 өрх, Хэнтийн Дарханаас 5 өрх, Дорноговийн Даланжаргалангаас 3 өрх, өөрийн аймгийн Баянталаас 1 өрх, Сүмбэрээс 8 өрх  бүгд 21 өрхийн 24780 мал / бод 2622, бог 22158 /,  

Сүмбэр суманд  Булганы Гурванбулаг, Бугат, Хэнтийн Дархан, Баянмөнх, Төвийн Сэргэлэнгээс 8 өрхийн 6284 мал / бод 312, бог 5972/  отроор ирж өвөлжиж байна. 

Аймгийн дүнгээр 29 өрхийн  31064 мал үүнээс бод 2934, бог 28130 мал гадны аймаг сумаас отроор өвөлжиж байна.

Сумдаас “Улсын аварга малчин”-д тодорхойлж ирүүлсэн малчдын материалыг  хянаж үзээд дүгнэлт гаргаж АЗД-ын Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн ХХААХҮЯаманд мөн МҮОНРТ-ийн нэрэмжит ”Алтан төлийн эзэн”-д тодорхойлж ирүүлсэн малчдын материалыг хянаж үзээд дүгнэлт гаргаж  01 сарын 16-нд МҮОНРТ, ХХААХҮЯаманд тус тус хүргүүлэв.

Мал аж ахуйн албаны 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг 11 хуудсаар, ангилалтын тайланг 18 хүснэгтээр гаргаж МЭҮГазарт хүргүүлэв.

                 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн хэмжээнд “Гоц халдварт шүлхий өвчин” гэж оношлогдон Шивээговь сумын 2-р багийн “Хар толгой” газарт, Сүмбэр сумын 5-р багийн “Бага мухарын ам”газарт, 4-р багийн “Мөнгөн хонхорын бууц” зэрэг газруудад голомт үүссэн. Нийт 3 голомтонд 4 өрхийн 230 үхэр өвчилж, үүнээс 21 үхэр үхэж, 209 үхэр устгасан. Эхний вакцинд 10 өрхийн 790 үхэр, 3018 хонь, 703 ямаа нийт 4511 мал хамрагдсан бол давтан вакцинд 5 өрхийн 588 үхэр, 3018 хонь, 703 ямаа нийт 4309 мал хамрагдсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 257 дугаар тогтоол, МЭҮГ-ын даргын 2017 оны А/46 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2017 оны А/314 дугаар захирамжийг хэрэгжүүлж “Мал эмнэлгийн хяналтын цэг”-ийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 62 хоногийн хугацаатай ажиллуулж байна. Тус хяналтын цэг нь Баянтал сумын 16-р зөрлөгт байрлаж байна. Үүнээс гадна Шивээговь суманд 24 цагийн 3 пост, Сүмбэр суманд 24 цагийн 3 пост, Баянтал суманд явуулын эргүүл 2, Шивээговь суманд явуулын эргүүл 1 тус тус ажиллаж мал, малаас гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, хүн, авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж байна. Одоогоор тайван байна.

 2018 оны 01 дүгээр сарын үнийн  мэдээ.

2018.01.20

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай         6000 4500
Цул 7000         6500 -200
2 Хонины мах Ястай 4000 3500
Цул 5500 5000 -200
3 Адууны мах Ястай 4500 4000
Цул 6000 5500
4 Ямааны мах Ястай 4500 2500
Цул 6500 6000
5 Тахианы мах Гуя 8000 7300
Мөч 8000 7500
6 Лууван Монгол 1500 1000
Хятад 1000 1000
7 Төмс Монгол 1000 750 +100
Хятад 850 650
8 Байцаа Монгол 1300 1100 +100
Хятад 1500 1200
9 Чинжүү Монгол
Хятад 4500 4200
10 Манжин Монгол 2800 3500 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 3500 3000
Хятад 1200 1000 +150
12 Помидор Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол         6000 3500
14 Элсэн чихэр 2500 2300
15 Будаа Цагаан будаазадгай 1кг /хятад/ 2400 2200
Шарслава 1кг 2200 1900
Гурвалжин слава 1 кг 3500 2500
16 Сүү Задгай 3000 2000 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2500 2000 +500
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

2800

 

2500

18 Талх Чойр /Шивээ/ 1300 950
19 Өндөг ОХУ 300 270 -35
Монгол 300 240 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1500 1500 +200
Задгай 1-р зэрэг 1200 1000 +100
Задгай 2-р зэрэг 950 900 +50
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсандээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлынтос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

МЭДЭЭГ НЭГТГЭСЭН:                          С.МӨНХЖАРГАЛ