МАЛЧДЫН ХАВАРЖИЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

573

    2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын байдал, төл хүлээн авах бэлтгэл ажилтай танилцах, зөвлөмж өгөх зорилгоор 2018 оны 02 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Сүмбэр сумын 5-р багийн 9, 6-р багийн 17, Баянтал сумын 2-р багийн 1 малчин өрхөөр орж өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн: ХХААГ-ын дарга Ч.Отгонсүрэн, МАААлбаны дарга Д.Дэлгэрмөнх нарын бүрэлдэхүүнтэй ажиллав.

Нутгийн хойд, зүүн хойд талаараа, Малах аймаг дундын отрын бүс нутгаар цас ихтэй  01 сарын 28-29-нд орсон цас өвөлжилтийг хүндрүүлж мал бэлчээрлэх бэлчээргүй болсон, зарим газраараа хунгарлаж шуурсан, их хүйтэний улмаас мал бэлчээртээ хөл нь хөлдөх, ерөнхийдөө  даарч хөлдөж , хотондоо дарагдаж хорогдсон ба өвс, тэжээлийн хомосдол / хивлэггүйтсэн/, дулаан хэвтэр бууц дутагдалтай зэргээс шалтгаалан  мал ихээр хорогдсон байна.  Малын хээл хүндэрсэн энэ цаг үед ямаа хээл хаясан, хонь дутуу хургалсан, гарсан төл ихээр хорогдож байна

capture

1

Сүмбэр, Баянтал сумын 27 малчин өрхөөо ороход  838 боодол өвс, 291 шуудай тэжээлийн нөөцтэй байна. Хаваржилтандаа бэлдэж 505 боодол өвс, 84 шуудай тэжээл захиалаад байна.

Тараасан гарын авлага, зөвлөмж: 1. Зудыг давсан зузаан туршлага боршур 10ш, 2. Зудын гамшгийг  даван туулсан тэргүүн  туршлагаас 1,2-р хэсэг боршур  30ш, 3. Цаг агаарын мэдээ энэ 7 хоногоор 20ш, 4. Гоц халдварт шүлхии брошур 20ш, 5. Малын хүүр сэг, зэмийг устгах халдваргүйжүүлэхэд тавих мал эмнэлгийн шаардлага 20ш, 5. Малын хүүр сэг, зэм устгах заавар 20ш тарааж  6. Байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл санал асуулга 18 хүнээс авлаа.